m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.05 02:14
106
"Дүнжингарав-2016" энэ сарын 28-нд болно

“Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдааныг энэ сарын 28-нд Цагаан хөтөлд болох гэнэ. Хангайн бүсийн хаврын уралдааныг гуравдугаар сарын 6-нд Өвөрхангай аймагт зохион байгуулахаар болсон байна. Харин Монголын уяачдын баяр-Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-VII” уралдааныг долдугаар сарын 24-нд Хүй долоон худагт, говийн бүсийн зуны уралдааныг Өмнөговь аймагт долдугаар сарын 30-31-нд зохион байгуулахаар товлож байгаа аж.

Мөн баруун бүсийн зуны уралдааныг Говь-Алтай аймагт, зүүн бүсийн зуны уралдааныг Хэнтий аймагт, хангайн бүсийн зуны уралдааныг зохион байгуулахаар товлож Монгол Улсын Засгийн газарт өргөн барьсан байна.