m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.05 02:38
53
Хүүхдийн мөнгийг олгож эхэлжээ

Хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшин харгалзахгүйгээр 0-18 нас хүртэлх бүх хүүхдэд олгохоор болсон. Мөн өмнөх шигээ амьжиргааны төвшин харгалзахгүйгээр бүх хүүхдэд олгох, тэгэхдээ заавал судалгаанд хамрагдаад байх шаардлагагүй гэдгийг салбарын сайд хэлж байсан. Тэгвэл хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэлж байгаа гэнэ.

Энэ дагуу ХААН, Төрийн банкны данстай хүүхдийн мөнгө орж эхэлсэн бол бусад банкинд данстай иргэдийн мөнгө ч мөн өнөөдөртөө багтаан орох аж. 2016 оны нэгдүгээр сарын байдлаар Хүүхдийн мөнгийг “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 0-18 насны 999 мянга орчим хүүхэд авах юм.