m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.05 04:25
701
Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Аль сайхан бүхнээ хэлэлцэн, амар амагалан, жаргалыг бие биедээ хүсэн, өтгөс буурлаа хүндэтгэдэг Их эзэн Чингисийн Монголд хаврын тэргүүн сар айлчлан ирлээ. Улиран одож буй XVII жарны галзууруулагч хэмээх модон хонь жилээ үдэн, Муу нэрт хэмээх гал бичин жилийн сар шинийн баяртаа учран золгож буй та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, үр удам зандан модны мөчир шиг эрүүл чийрэг торниж, юу санасан есөн цагаан хүсэл нь биелэн, буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

MASS.MN САЙТЫН ХАМТ ОЛОН