m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.05 08:07
137
“SRB” компанийн “MR” брэндэд талархал гардууллаа

"Масс агентлаг”-аас санаачилсан “Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ” аян  өнгөрөгч нэг сарын хугацаанд амжилттай хэрэгжлээ. Тус аянд олон нийтийн сүлжээгээр тавин мянга гаруй хүн идэвхтэй оролцож үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг олон нийтэд уриалсан юм. Эдгээр бүтээгдэхүүнээс хэрэглэгчдийн таашаалд нийцсэн таван байгууллагад агентлагийн зүгээс талархал гардуулж байгаа билээ. Энэ удаа нийт оролцогчдын 7.3 хувь буюу 3680 хэрэглэгч “SRB” компанийн “MR”  брэндийг хэрэглэдэг хэмээн илэрхийлсэн байна.

Тус компанид талархал гардуулах үеэр үүсгэн байгуулагч Б.Энх-Оюуны сэтгэгдлийг сонслоо.

- “Монголд үйлдвэрлэв, Миний хэрэглээ” аянд амжилттай оролцсон танай байгууллагад баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

- Маш их баярлалаа. Манай бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэдэг бүхий л хэрэглэгчиддээ талархлаа илэрхийлье.  Мөн энэхүү аяныг зохион байгуулсан “Масс агентлаг”-ийн хамт олонд баярлалаа. Үйлдвэрлэгч хэрэглэгчдийг хооронд нь холбож өгсөн аяныг зохион байгуулсанд талархаж байна. Бидний хувьд Монгол арьсыг брэнд болгох зорилгоор  “МR” брэндийг хөгжүүлж байна. Ер нь Монголд худалдаалагдаж байгаа  арьсан цүнхний хувьд 90 гаруй хувь нь импортын бараа бүтээгдэхүүнүүд байдаг. Гаднын брэндүүд худалдаалагдаж байна. Яг энэ зах зээлд бид нар өөрсдөө Монгол арьсаар бүтээгдэхүүн хийгээд өрсөлдөнө гэдэг амаргүй ч хэрэглэгчид маань худалдан авалт хийж байгаа нь энэхүү брэндийг хөгжүүлэхэд шууд хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг.