m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.06 03:02
172
Залуучууд малчдад туслах аяныг эхлүүллээ

Монгол Улсын  10 аймаг, 97 сум цагаан зудтай байгаа билээ. Монголчууд эртнээс малчин түмэндээ тусалдаг уламжлалтай. Эдийн засгийн байдал тааруу, иргэн бүхэн тусламж үзүүлж чадахгүй байгаа ч далайд дусал нэмэртэй байдаг болохоор хүн бүхний сэтгэлийн хандив байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө мөхөсдөж буй малчдад дэм болох нь дамжиггүй.

Аяныг дэмжин "Нарантуул" захын захиргаа, удирдлагууд болон  гутлын наймаа эрхэлдэг бизнесмэнүүд хандив өргөжээ

"Улаанбаатар эрдэм" дээд сургуулийн оюутнууд аяныг  санаачлан нийслэлийн хамгийн том худалдааны төв болох "Нарантуул" олон улсын захын хамт олонд ханджээ. Тус захын удирдлагууд саналыг хүлээн авч өчигдрөөс хамтран ажиллахаар боллоо. Аяныг дэмжин "Нарантуул" захын захиргаа, удирдлагууд болон  гутлын наймаа эрхэлдэг бизнесмэнүүд хандив өргөжээ.

Санаачилгыг нь дэмжин хамгийн хөл хөдөлгөөнтэй газар зохион байгуулах зөвшөөрөл олгосонд оюутнууд ч сэтгэл өөдрөг байгаа аж. Аяныг өнөөдөр, маргааш "Нарантуул" олон улсын худалдааны төвд зохион байгуулж, цугласан хандиваа малчдад илгээх гэнэ.

Аяныг өнөөдөр, маргааш "Нарантуул" олон улсын худалдааны төвд зохион байгуулж, цугласан хандиваа малчдад илгээх гэнэ.