m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.06 10:14
104
Сондгой тоотой автомашин маргааш хөдөлгөөнд оролцоно

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах журам хэрэгжиж байгаа. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу маргааш улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно.

Мөн Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш  хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулах бөгөөд алслагдсан байршлуудаас Нарантуул худалдааны төв рүү 11 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлж буй юм байна.