m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.06 10:23
80
Өсвөрийн барилдаанд 112 бөх зодогложээ

Гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан өсвөр болон нийтийн монгол шандастаны барилдаанаар эхэллээ. Өсвөр бөхийн барилдаанд 112 бөх зодоглосноос Таван-Ханы Ц.Лхагва-Очир түрүүлж, АвДуС-ийн Н.Даваажамц үзүүрлэж, Говь-Алтайн Тонхилын с.н Ц.Дамдинсүрэн, АвДуС-ийн Б.Баянсүх нар их шөвөгт шалгарчээ.

Нийтийн монгол шандастаны барилдаанд бэлтгэл хийдэггүй, 304 залуу хүчийг үзэн барилдсанаас Төв аймгийн Баян сумын харьяат Б.Батцэнгэл түрүүлж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын схарьяат Б.Ганболд үзүүрлэжээ.