m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.06 10:33
127
Онцгой байдлын албан хаагчид өндөржүүлсэн байдалд ажиллана

Монгол түмний сар шинийн баярын өдрүүдэд Онцгой байдлын албаны албан хаагчид улс эх орон, ард иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллана.

ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага   энэ сарын 8-15-ны  өдөр хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байна. Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгоод байна.