m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.06 10:40
100
Дундговь аймаг Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтарч ажиллана

 

Цар хүрээгээ улам тэлсээр буй Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Дундговь аймагт анхдугаар зөвлөгөөнөө зохион байгууллаа.Үүнтэй холбогдуулан Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Дундговь аймгийн Засаг даргын Тамгийн газар нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг үзэглэж, 2016 онд нийт 21 төрлийн ажлыг хамтран хийхээр баталлаа. Мөн Дундговь аймаг 2016 оныг “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарласан юм. Үүний хүрээнд баялаг бүтээгчид идэвх санаачлагатай байж үр дүн илүү өндөр гарах юм гэдгийг аймгийн удирдлагууд хэлж байсан юм.  Тэр ч утгаараа тус аймаг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар хороог тэргүүлэх 11 гишүүнээ сонгож, эдгээр гишүүд идэвх, санаачлагатай ажилласанаар “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарласны үр өгөөж гарч ирэх юм.

Мөн Сум хөгжүүлэх сан, хяналтын зөвлөлд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос төлөөлөл орно гэсний дагуууг Засгийн газрын тогтоолыг албан ёсоор гардуулж өгсөн. Энэ хүрээнд 2016 онд баялаг бүтээгчдэд тулгамдсан олон асуудлууд шийдэгдэж, борлуулалт, ажлын байр, боловсон хүчин зэрэг асуудлууд шийдэгдэх юм.

Монгол Улсын Засгийн газар 2016 оныг "Хэрэглэгчийн жил", Аж үйлдвэрийн яам “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Харин орон нутаг үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор Төв, Дорноговь, Xовд, Cүхбаатар, Дундговь, Xэнтий, Баянхонгор аймаг Баянгол дүүрэг нааштайгаар хүлээн авч 2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарлаад байна. 

Иймээс Дундговь аймгийн хүрээнд баялаг бүтээгч иргэдийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг бий болгох нь хамгийн чухал бөгөөд цаашид эдгээр ажлын хүрээнд гол тулгамдаад буй борлуулалтын тал дээр тодорхой үр дүн гарна хэмээн харж байгаа аж.

Дундговь аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ

Манай аймаг бол мал аж ахуй, хөдөө аж ах ахуй дээр суурилсан нутаг. Тийм ч учраас малчдынхаа үйл ажиллагааг түлхүү дэмжин ажиллах ажлаас эхлье гэж бодож байна. Үүний зэрэгцээ малчдынхаа болон үйлдвэрлэгч, баялаг бүтээгч нарынхаа бараа бүтээгдэхүүнийг борлуулах тал дээр дэмжлэг үзүүлэх зорилгоор хувийн хэвшилтэйгээ хамтарч 2500 м.кв гаруй талбайтай томоохон худалдааны төвийг ашиглалтад оруулж байна. Тиймээс эхний ээлжинд баялаг бүтээгчиддээ үнэ төлбөргүй лангууг түрээслэх ажлаас эхлэх юм.

Мөн баялаг бүтээгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, зээл авах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудад томоохон дэмжлэг үзүүлэх, гадаад дотоод харилцааг хөгжүүлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэх үйл ажиллагаанд нь томоохон хувь нэмэр болж, тусалж дэмжин ажиллах зэрэг арав гаруй томоохон ажлыг төлөвлөсөн байна.

Дундговь аймгийн салбар хороон дарга Ц.Отгонбаяр

Дундговь аймаг шинэ оноо “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулж Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны анхдугаар зөвлөгөөнөө зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөндөө нийт 15 сумынхаа төлөөлөл болгож хуралд хүрэлцэн ирж, эдгээрээс тэргүүлэгч гишүүдээ сонголоо. Тэргүүлэгч дунд маань том жижиг, дунд гэлтгүй бүх төлөөллөөс сонгогдсон байгаа. Үүнтэй зэрэгцээд дотоодын баялаг бүтээгчдийн үзэсгэлэн зэрэгцэн гарлаа. Мөн энэ жилийг баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Засаг даргын Тамгын газраас биднийг дэмжсэн маш олон ажлуудыг ажлын хэсэг гарган төлөвлөгөөндөө тусгаж өгсөн байгаа. Энэхүү ажлуудаа 2016 ондоо багтаан биелүүлэх зорилт тавин, зөвлөгөөнөөр энэхүү ажлаа эхлүүлэх сууриа тавилаа.

 “Дундговьд үйлдвэрлэв – Миний хэрэглээ”гэсэн худалдааны төв, дэлгүүрийг бий болгох зорилготой байна.

Нэн яаралтай хийх ажлын тэргүүн эгнээнд 15 сумын Сум хөгжүүлэх сангийн салбар хорооны хяналтын алба, зээлийн хороонд орох гишүүдийг яаралтай сонгон шалгаруулах, мөн “Дундговьд үйлдвэрлэв – Миний хэрэглээ”гэсэн худалдааны төв, дэлгүүрийг бий болгох зорилготой байна. Худалдааны төвөө энэ оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулна. Мөн телевизээр долоо хоногт нэг удаа бүтэн өдрийн турш тухайн баялаг бүтээгч бараа бүтээгдэхүүнээ сурталчлах өдөр болгох буюу баялаг бүтээгчийн цаг хэмээн гаргахаар ажиллах болно.

Тэргүүлэгч гишүүд

Салбар хорооны тэргүүлэгч гишүүн, Дундговь аймгийн МСҮТ-ийн сургалтын албаны дарга Ж.Эрхэмбаяр

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Дундговь аймаг дахь анхдугаар зөвлөгөөн болж, уг зөвлөгөөнөөр салбар хорооны тэргүүлэгч гишүүдийн нэгээр сонгогдлоо. Бидэнд шийдвэрлэх маш олон асуудал байгаа. Баялаг бүтээгчид гэдэг бол маш хөдөлмөрч улсууд байдаг. Тиймээс дан ганц бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд зогсохгүй тэдэнд тулгамдаж буй асуудал болоод бусад харилцаа холбоог сайжруулах үүднээс илүү анхаарлаа хандуулан ажиллана гэсэн бодолтой байна. Тиймээс баялаг бүтээгчдэдээ тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрийн биеэр чармайж ажиллах болно.

Солонгос – Монголын коллежтой хамтран 10 хүнийг үнэ төлбөргүй сургах, тэдэнд тодорхой хэмжээний мэргэшил олгох тал дээр хамтран ажиллах болсон

Салбар хорооны тэргүүлэгч гишүүн Х.Энхбат

Өнөөдөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Дундговь аймгийн салбар хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдсондоо баяртай байна. Миний хувьд Дундговь аймгийнхаа хүүхэд, залуучуудын боловсрол, оюун ухааны баялагт түлхүү анхаарлаа хандуулан ажиллана гэсэн бодолтой байна. Үүний хүрээнд саяхан Солонгос – Монголын коллежтой хамтран 10 хүнийг үнэ төлбөргүй сургах, тэдэнд тодорхой хэмжээний мэргэшил олгох тал дээр хамтран ажиллах болсон. Дээрээс нь баялаг бүтээгчдийг дэмжих холбоо бол бизнес эрхлэгчдэд урам зориг хайрласан, цаг үеэ олсон холбоо юм шүү гэдгийг давхар хэлмээр байна.

Мөн хурлын үеэр Дундговь аймгийн баялаг бүтээгчид Баялаг бүтээгчдийн холбоонд шинээр гишүүнээр элсэж, тус аймгийн баялаг бүтээгч гишүүд цар хүрээгээ улам тэлсээр байна.