m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.07 03:28
94
Авто тээврийн үйлчилгээний төвийн гадна 300 гаруй хүн дугаарлаж байна

Сар шинийн өмнө хүнс, барааны захын дайтай ачаалалтай байгаа газрын нэг нь Авто тээврийн үйлчилгээний төв болоод байна. Баярын өмнө машинаа сэлгэж, шинэ машин авсан иргэд Авто тээврийн үйлчилгээний төвийг зорьж урт дараалалд зогсоор хоёр хонож байгаа аж.

Амралтын өдрөө ажиллаж байгааг нь бодоод иргэд өнөөдөр өглөө очтол байдал яг хэвээрээ"Засаж чадахгүй байна" хэмээн иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэжээ. 

Учир нь тус төвийнхөн сүлжээ нь эвдэрсэн гэх шалтгаанаар ийнхүү хоёр өдөр иргэдийг чирэгдүүлжээ. "Өнөөдөр засах боломжгүй боллоо. Маргааш өглөө 10.00 цагт бэлэн болно" хэмээн өчигдөр өглөөнөөс 16.00 цагт хүртэл дуугаарласан иргэдийг тарааж явуулсан гэнэ. Амралтын өдрөө ажиллаж байгааг нь бодоод иргэд өнөөдөр өглөө очтол байдал яг хэвээрээ"Засаж чадахгүй байна" хэмээн иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэжээ.

Яг одоо тус төвийн гадаа 300 орчим иргэн дугаарлан, хэзээ бүртгэж, гэрчилгээ олгохыг хүлээж байна. Тус төвийн нэг ажилтан "Бүр болохгүй бол ЗЦГ-ынхантай ярилцаад сар шинээр саадгүй явах боломж олгож бичиг хийлгэж тараах байх"гэжээ. Бүхэл бүтэн төрийн байгууллага, нийслэлд ганцхан байдаг газар хамгийн их ачаалалтай үед ийнхүү сүлжээ ярин суугаад иргэд бухимдалтай байна.

Бүхэл бүтэн төрийн байгууллага, нийслэлд ганцхан байдаг газар хамгийн их ачаалалтай үед ийнхүү сүлжээ ярин суугаад иргэд бухимдалтай байна.