m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.07 08:11
167
Хүний амь аварсан цагдаа нарыг шагнажээ

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Н.Барбаатар, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Г.Чингис нар өнгөрөгч сарын 30 нд  үүрэг гүйцэтгэх хугацаандаа зургаан хүний амь нас аварсан тухай та бүхэнд мэдээлж байсан.

Монголын сурагчдын холбооноос хүүхдийн амь аварсан цагдаагийн алба хаагч нарт “Хүүхдийн элч” алтан медаль гардууллаа. Өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж олон хүний амь нас аварсан хоёр алба хаагчдаа ажлын амжилт хүсье.