m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.07 08:18
56
Зөрчлийн хэрэг бүртгэлийг шалгажээ

Завхан аймгийн прокурорын газраас аймгийн Автотээврийн төвийн Улсын байцаагч нараас явуулсан  “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж буй эсэх”-ийг шалгаж ажиллажээ. Шалгалтаар Автотээврийн хяналтын  улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 95 материалыг татан шалгаж, хууль тогтоомж зөрчсөн долоон зөрчлийг  илрүүлжээ.

Аймгийн прокурорын газраас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудын хамтарсан зөвлөгөөнийг  зохион байгуулж  шалгалтын дүнг хэлэлцсэн байна.