m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.07 08:31
64
Сар шинийн өдрүүдэд 1000 автобус үйлчилнэ

Сар шинийн өдрүүд буюу энэ сарын 9-11-нд нийслэлийн хэмжээнд 1000 орчим автобус үйлчилгээнд гаргахаар болжээ.

Энгийн үед 900 орчим автобус үйлчилгээнд гардаг бол ийнхүү автобусны тоог нэмэгдүүлэхээр болсон байна. Нэмэлтээр гаргах автобусуудыг хотын зах болох Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаанхуаран, Санзай гэсэн чиглэлүүдэд үйлчилгээнд гаргах болжээ.