m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.08 00:16
156
Архангайн сумын заан Б.Зоригтбаатар түрүүлжээ

Гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан Тарвалин хийдийн нэрэмжит, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд 320 бөх хүчийг үзэн зодоглолоо.

Тус барилдаанд  Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, сумын заан Б.Зоригтбаатар ес даван түрүүлж, Өвөрхангай аймгийн харьяат сумын заан О.Наранбаатар найм даван үзүүрлэлээ. Их шөвөгт Төв аймгийн харьяат сумын заан Ч.Чойжилсүрэн шалгарав.