m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.08 00:25
29
Баярын өдрүүдэд эмнэлгүүд хэрхэн ажиллах вэ

Монголын уламжлалт Цагаан сарын баярын амралтын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг зохицуулах тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын хоёрдугаар сарын 03-ны өдрийн А/09 дугаар тушаал гарлаа.

Тушаалд зааснаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардагдах эм, ороох боох материал, өвчтөний хоол, хүнсний зүйлийг хүрэлцэх хэмжээгээр нөөцөлж, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг бүрдүүлж, болзошгүй гамшиг, халдварт өвчин, хордлогын үед авах бэлэн байдлыг ханган, шаардлагатай тохиолдолд нэмж ажиллуулах хүн хүч, техник хэрэгсэл бусад зүйлийн нөөцийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгосон байна.

Энэхүү тушаалд заасны дагуу ажиллах байгууллагын цагийн хуваарийг та бүхэнд хүргэж байна.