m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.08 00:29
57
Дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчилнэ

Битүүний өдөр  буюу өнөөдөр 1,6-гаар төгссөн дугаартай авто машинууд замын хөдөлгөөнд оролцохгүй. Харин cap шинийн 1-4-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг ЗЦГ-аас мэдээллээ. 

Мөн шинийн өдрүүдэд золголт хийж яваа иргэдийг замын хөдөлгөөнд соёлтой оролцож, хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байхыг уриаллаа. 

Мөн шинийн 3,4-нд хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг тул тээврийн хэрэгслийн хурдаа тохируулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг зөвлөж байна.