m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.08 00:42
73
БНСУ-ын сонгуульд 176 хүн бие даан нэр дэвшжээ

БНСУ-д удахгүй сонгууль болно. Тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийж хэдэн хүн бүртгүүлж байгаа талаар сэтгүүлчдэд танилцуулжээ.

Их хурлын гишүүний нэг суудлын төлөө дунджаар таван нэр дэвшигч өрсөлдөх болно.

Ирэх дөрөвдүгээр  сарын 13-нд болох Их Хурлын гишүүн сонгох 20 дахь удаагийн сонгуульд 1376 иргэн нэрээ дэвшүүлж бүртгүүлсэн байгаа аж. Сонгууль 246 тойрогт болох ба Их хурлын гишүүний нэг суудлын төлөө дунджаар таван нэр дэвшигч өрсөлдөх болно. Нийт  нэр дэвшигчийн 176 нь бие даан нэр дэвшигчид бол үлдсэн нэр дэвшигчийн дийлэнх нь буюу 748 нь Сенүри намын гишүүд байгаа аж.