m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.08 02:03
72
Шагийн билет 30000-40000 төгрөгөөр зарагдаж байна

Монгол түмний сар шинийн баяр маргааш тохиох гэж байгаа. Тэгвэл өнөөдөр сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болно. Бөх сонирхогч төдийгүй бөхчүүдийн ирэх жилийн өнгийг үзэх чухал барилдаануудыг нэг юм. 

Харин бөхийн тасалбар авах гэсэн хүмүүсийн дараарал өчигдөр шөнөөс эхлэн бөхийн өргөөний үүдэнд бий болжээ. Тасалбарын үнэ 20-25 мянган төгрөг байгаа ч  шагын билет 30-40 мянган төгрөгний хооронд байгаа гэнэ.