m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.08 02:18
39
Чөлөөтийнхөн багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарлаа

Турк улсын Станбул хотноо туркийн алдарт бех Яшар Догугийн нэрэмжит 44 удаагийн олон улсын тэмцээнд амжилттай болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд манай улсын эрэгтэй шигшээ багийн тамирчид амжилттай оролцож багийн дүнгээр 2-р байрт шалгарчээ. Багийн дүнгээр Турк 76, Монгол 52, Азарбайджан 47 оноогоор эхний байруудад оржээ.

Эхний өдрийн барилдаанд 57 кг-ын жинд ”Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар барилдаж мөнгөн медаль хүртсэн.  Харин сүүлийн өдрийн барилдааны 65кг жинд Б.Батмагнай алт, 97кг жинд Д.Хүдэрбулга мөнгө, 86кг жинд П.Өнөрбат хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.