m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.08 08:55
99
Урлагийг дэмжигч иргэд iPhone6 plus утасны азтан боллоо

Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарын "Аргагүй амраг" уран бүтээлийн хос цомгийн дуунуудаас гар утсандаа татсан азтанууд өнөөдөр шагналаа гардлаа.

HiTONE  болон Unimusic-ээс дуу татан, дуудлагадаа эгшиглүүлсэн нийт 99 азтан тодруулснаас 9937xxxx дугаартай хэрэглэгч iPhone6 plus утасны ялагч болж 9961xxxx, 9516xxxx дугаартай иргэд тавгийн идээ, идээний шүүсний эзэн болсон юм. Харин бусад азтан уртын дууч Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нараас "Аргагүй амраг" уран бүтээлийн хос цомгийг бэлгэнд авлаа.

Ялагч болно ч гэж төсөөлж байсангүй. Их шударга явагддаг юм байна.

Энэ үеэр тавгийн идээ болон iPhone6 plus утасны ялагчаас сэтгэгдлийг нь сонсов.iPhone 6 plus утасны ялагч Б.Туул: ”iPhone 6 утасны ялагч болсондоо баяртай байна. Нэгдүгээр сарын дундуур Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа хоёрын “Цагаан сарын шинийн нэгэн” дууг утсандаа татсан. Азтан болсон мэдээгээ гурван хоногийн өмнө утсаар сонссон. Ялагч болно ч гэж төсөөлж байсангүй. Их шударга явагддаг юм байна. Ер нь азтан болно гэж татаагүй, дуу нь сайхан болохоор л утсандаа татсан даа.”

Тавгийн идээний азтан Г.Батцэцэг: “Сэтгэгдэл маш өндөр байна. Хорвоод ганц тохиох амьдралын ханиа алдчихаад байхдаа энэ сайхан мэдээг сонслоо. Энэ ажлыг зохион байгуулсан хамт олонд үнэхээр баярлаж байна. Ард түмэндээ уламжлан үлдэх ардын сайхан дуунуудыг амилуулан дуулж буй хоёр дуучиндаа ч цааш цаашдын амжилтыг хүсье!”