m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.10 07:38
138
Сайн малчны шагналыг хотонд нь гардуулан өгчээ

Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх П.Даш, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Улсын сайн малчнаар шалгарсан Ж.Тогтохсүрэнгийнд зочилж, “Улсын сайн малчин”-ы шагналыг гардуулав. Энэ жил Улсын сайн малчнаар ганцхан тэмээчин тодорсон нь Галбын улаан тэмээний орон Ханбогд сумаас тодорсон Ж.Тогтохсүрэн юм. Тэрбээр өдгөө 700 гаруй тэмээтэй.

Дашрамд сонирхуулахад, энэ жил Өмнөговь аймгаас зургаан сайн малчин тодорчээ. Энэ онд 21 аймаг, нийслэлээс нийт 118 малчныг “Улсын сайн малчнаар” гурван иргэн, нэг хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгаруулсан байна.