m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.10 07:48
105
Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Хас банкны “Ирээдүйн саятан” хадгаламжийн нэрэмжит зуун буудалт даамын өсвөр үеийн аварга шалгаруулах уламжлалт тэмцээн энэ сарын 6-7-нд боллоо. 15 дахь жилдээ зохиогдсон тус тэмцээнд 140 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдсөн юм.

Швейцарь системээр 7-8 өрөг тоглож дүнгээ гаргахад 6-9 насанд охидоос Л.Надмид, хөвгүүдээс П.Эрхэмбилэг (97-р сургууль), 10-12 насанд охидоос Б.Мишээл, хөвгүүдээс Б.Энхрийлэн, 13-15 насанд охидоос С.Энхтүвшин, хөвгүүдээс Ц.Чинзориг, 16-18 насанд охидоос Г.Хэрлэнмөрөн, хөвгүүдээс М.Шийравжамц нар тус тус түрүүлэв.