m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.10 08:01
68
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Өнөөдөр Баян-Өлгийн хойд хэсэг, Увс, Завханы нутгаар цасан шуурга шуурч, баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн хойд хэсгээр, шинийн 3-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи шуургатай, хүйтэн байхыг малчид, тээвэрчид, ард иргэдэд онцгойлон анхааруулж байна.

 

11-нд ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст, 13,14-нд төв, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, талын нутгаар, 13-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулс, Олон нуурын хөндий, Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна.

Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.