m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.10 08:11
130
Дархан-Уул аймагт өсвөрийн бөхийн барилдаан боллоо

Дархан-Уул аймагт “АВАРГЫГ АЙМАГТАА БЭЛТГЭЕ” уриатай сар шинийн баярт зориулсан Өсвөр үеийнхний барилдаан боллоо. Өсвөр үеийнхний барилдаанд таван насны  ангиллаар 200 гаруй хүүхэд оролцож барилджээ.

Гал бичин жилийг угтсан Өсвөр үеийнхний барилдааны 9 насны ангилалд Д.Ивээлбаяр, 1 дүгээр сургуулийн сурагч М.Цэнгүүл, 10-11 насанд ОИЦ сургуулийн сурагч Т.Жанчивдорж, Жигүүр цогцолбор сургуулийн сурагч Г.Одсүрэн, 12-13 насны ангилалд 18 дугаар сургуулийн сурагч Т.Төрболд, 9 дүгээр сургуулийн сурагч Ч.Эрдэнэтулга, 14-15 насны ангилалд Жигүүр цогцолбор сургуулийн сурагчид болох Д.Ариунболд, О.Сүлдхүү нар, 16-17 насанд Политехникийн коллежийн сурагч Н.Чиэенгүнбаатар, Жигүүр цогцолбор сургуулийн сурагч Г.Ган-Очир нар тус бүрийн насны ангилалдаа түрүүлж, үзүүрлэлээ.

Цаашид  “АВАРГЫГ АЙМАГТАА БЭЛТГЭЕ” тэмцээн өсвөр үеийнхний дунд жил бүр Сар шинийн баярыг угтан уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.