m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.11 07:15
108
Хангайн бүсийн хаврын уралдаан Өвөрхангай аймагт болно

Хурдан морины “Дүнжингарав-2016” Төвийн бүсийн хаврын уралдаан  энэ сарын 28-нд  Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд болно. Харин Хангайн бүсийн хаврын уралдааныг Өвөрхангай аймагт ирэх гуравдугаар сарын 6-ны өдөр зохион явуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ.

Мөн Баруун бүсийн уралдаан Говь-Алтай аймагт, Зүүн бүсийнх Хэнтий аймагт, Говийн бүсийнх Өмнөговь аймагт, Хангайн бүсийн уралдаан Орхон аймагт 7 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд болно. Монголын уяачдын баяр-Шигшмэл хурдан морьдын “Их хурд-VII” уралдаан Хүй долоон худагт 2016 оны 7 дугаар сарын 24-нд болно.