m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.11 07:28
127
Хилийн боомтууд маргааш ажиллана

Монгол үндэстний Сар шинийн баяр болон БНХАУ-ын Хаврын баяр тохиож байгаатай холбогдуулан хоёр улс хилийн боомтуудаа түр хаасан. Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монголын уламжлал цагаан сарын баяр, сар шинийн өдрүүдэд Алтанбулаг, Эрээнцавын боомтоос бусад Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 07-11, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд 09-11-ний өдрүүдэд амарч байна.

Харин маргааш буюу энэ сарын 12-ноос бүх нийтийн амралтын өдрүүд дуусч, хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллах юм.