m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.11 07:43
63
"The Mongolz" багийг хоёр том тэмцээн хүлээж байна

"The Mongolz" багийн оролцох ДОТА2 төрлийн дэлхийн топ тэмцээнүүдийн нэг Shankhai Major энэ сарын 25-нд эхлэх гэж байна. Тухайн тэмцээн 3 сая долларын шагналын сантай. Монгол мөнгөөр ойролцоогоор 6 тэрбумын шагналын сантай...

IEM Taipei тэмцээнд гайхалтай тоглож аваргаар шалгарч 30 мянган долларын эзэн болсон манай тамирчид 2 том тэмцээний эрхийг авсан. Тус тэмцээн 28-ныг хүртэл үргэлжилж оролцох багуудын нэрс эцсийн байдлаар тодрох бөгөөд манай залуучууд тухайн тэмцээнд Dignitas, Mouz, Cloud9, Liquid зэрэг дэлхийн чансааны урдуур бичигддэг топ багуудтай тулах юм.

Харин түүний дараа 3-р сард ESL Katowice-2015 буюу CS:GO дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Польш улсын Катовиц хотод өрсөлдөх юм. Тухайн тэмцээнд дэлхийн топ 12 баг өрсөлдөж байгаа бөгөөд түүнд The Mongolz баг багтаж чадсан юм. Манай баг хэсэгтээ Fnatic, Na'vi, Luminosity, NIP, Mouz зэрэг хүчирхэг багуудтай таарсан байна.