m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.12 01:03
72
Хэнтий аймгийн сайн малчид шагналаа гардлаа

Хэнтий аймгийн малын тоо толгой Улсын Улсын хэмжээнд 2015 онд 56 саяд хүрч, малчин өрхийн тоо сүүлийн хоёр жилд дараалан өсч, энэ жил 153 мянга болжээ.
Уламжлалт сар шинийн босгон дээр Хэнтий нутгаас минь Монгол Улсын сайн малчин 6, Улсын тэргүүний тариаланч хамт олон 1, Алтан төлийн эзэн 2, Аймгийн сайн малчин 41, Аймгийн тэргүүний тариаланч, ногоочин 5 төрж, урьд өмнө байгаагүй түүхэн амжилтыг гаргалаа.
Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, ХХААГ-ын дарга Ж.Төрмөнх нар Улсын сайн малчны болзлыг хангасан Хэнтий Баянхутаг сумын Улаан-Өндөр багийн малчин Данзангийн Чинзоригийнд зочилж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Хүнс хөдөө, аж ахуйн сайд Р.Бурмаа гэсэн гарын үсэг бүхий өргөмжлөл олголоо. Мөн “Улсын сайн малчин” үнэмлэх, тэмдгийг Данзангийн Чинзориг болон түүний гэргий Шагдарсүрэнгийн Уранчимэг нарт гардуулж, ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын дуучид уран бүтээлийн дээжээсээ өргөлөө.


001
002

Д.Чинзориг нь 1991 оноос эхлэн мал маллаж эхэлсэн бөгөөд сумын сайн малчин, аймгийн сайн малчин болж улмаар гал бичин жилийн босгон дээр Монгол улсын сайн малчнаар эхнэрийн хамт ийнхүү тодорч байна.

004

003


Тэрбээр мал маллах арга ухааныг аав ээжээсээ өвлөн авсан төдийгүй туршлагаасаа нутгийн зон олондоо харамгүй хайрлаж яваа малчин юм Эднийх мал сүргээ 5 төрөл дээр 4499 толгой хүргэж, түүний туслах малчдаасаа 4-ийг нь мянгат малчин болгожээ. Түүний том хүү Ч. Бат-Эрдэнэ мянгат малчин болж удам залган аав ээжийнхээ бишрэм амжилтаар бахархаж явна.


014
Улмаар аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар тэргүүтэй шагнал гардуулах ажлын хэсгийнхэн Галшар сумын Баянбадрал багийн малчин Төмөрийн Төрмөнхийнд зочилж Улсын сайн малчны шагналыг гардууллаа.

006

007

008

009

Тэрбээр 1991 оноос эхлэн мал маллах арга ухаанд суралцаж, сумын сайн малчин, аймгийн сайн малчин, Хэнтий аймгийн хамгийн олон адуутай малчин, Алтан унаганы эзэн зэрэг шагналаар шагнуулж байсан. Мал маллах арга ухааныг чадамгай эзэмшсэн бөгөөд мал сүргээ төлөөр нь өсгөж, эрсдэлийг гарз хохиролгүй даван туулж байгаа, сум, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан, мал аж ахуйн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажиллаж яваа хөдөлмөрч малчин юм. Одоогоор мал сүргийнхээ тоог 5 төрөлд 3000 гаруйд хүргээд байна.

010

011

012

013
014

Т.Төрмөнхийн халамжит хань, хөдөлмөрч гэргий Т.Саранцэцэг мал маллах арга ухааныг ханиасаа суралцаж буянт малынхаа үр шимийг хүртсээр явна.
Мөн аймгийн Засаг даргын орлогч Г.Ганхуяг Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн малчин Борын Пүрэвийн зочилж Улсын сайн малчны шагналыг гардууллаа.
Тэднийх 5 хүүхэдтэй. Түүний том хүү нь сумын сайн малчин, том хүргэн нь аймгийн сайн малчин аж. Гэргий Батмөнхийн Пил нь энэ сайхан өдөр Улсын сайн малчны цол тэмдгийг гардан авч, удмаараа сайн малчин гэдгийг харууллаа.

алоөа

архөрлх

роөбхаорөа

Аймгийн хэмжээнд дээрх малчдаас гадна Өмнөдэлгэр сумын 5 дугаар багийн малчин Цэрэндоржийн Содномдаржаа, Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн малчин Борын Пүрэв, Мөрөн сумын Зөөлөн багийн малчин Жамцийн Даваажав, Биндэр сумын Баян-Өндөр багийн малчин Мядагийн Пүрэв нар, Улсын тэргүүний тариаланч хамт олноор Баян-Адрага сумын “Идэр-Онон” ХХК тус тус шалгарлаа.
Энэ жил “Улсын сайн малчин”-ы шагнал гэргийд нь давхар дагалдаж очдог болсноороо онцлог болж, тэдний хөдөлмөрийг хамтад нь үнэлдэг болсон нь нүдээ олсон арга хэмжээ болжээ.
Манай аймгийн хувьд 2015 оны жилийн эцэст мал сүргийн тоо 3.5 сая толгой болж, сүүлийн 3 жил 1 сая гаруй толгой малаар 5 төрөл дээр өссөн нь түүхэндээ гараагүй өндөр үзүүлэлт боллоо.
Улсын хэмжээнд хамгийн олон мал тоолуулсан сумаар Өмнөдэлгэр, хамгийн олон мал тоолуулсан багаар Баянхутаг сумын Жаргалант баг 2, Цантын хоолой баг 6 байр, улсын хэмжээнд мал сүргийн тоогоороо 6-р байранд тус тус шалгарсан сайхан амжилтаар сар шинэтэйгээ учран золгож байна.
Улсын хэмжээнд 33-75 хүртлэх насны 118 малчныг “Улсын сайн малчнаар”, гурван иргэн, нэг хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгаруулжээ.