m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.12 01:09
95
Алдартнуудаа тодруулжээ

Сар шинийн босгон дээр Ховд аймгийнхан оны шилдгүүдээ шалгаруулдаг уламжлал ёсоор 2015 онд ажил үйлс, амжилт бүтээлээрээ хамт олон салбартаа манлайлсан аймгийн Есөн алдартанг тодруулж, шагналыг нь гардууллаа.

Ховд нутгийнхаа нэрийг улс, орон нутгийнхаа хэмжээнд сайнаар дуурсгаж, аймгийн нийгэм, эдийн засаг, үйлдвэрлэл, дэд бүтэц, хууль зүй, байгаль орчин, соёл спортын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, дараах иргэдийг “Аймгийн есөн алдартан”-аар шалгаруулж, Ховд аймгийн Засаг даргын өргөмжлөл, энгэрийн тэмдэгээр шагналаа.

 

“Аймгийн есөн алдартан”-аар:

  1. 1. Боловсролын салбарын алдартан– Уртнасангийн Саруулзаяа

/ Жаргалант сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн захирал /

  1. Эрүүл мэндийн салбарын алдартан – Дамдинсүрэнгийн Бадамхорлоо / Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Амаржих газрын Төрөх тасгийн нярайн сувилагч /
  1. Дэд бүтцийн салбарын алдартан – Баярын Болд / ”Ховд дулааны станц” ОНӨААТҮГ-ын захирал /
  1. Санхүү, бизнесийн салбарын алдартан – Даваасамбуугийн Амгалантогтох/“Төгс уяан шил” ХХК-ний захирал/
  1. Барилгын салбарын алдартан – Өлзийбаярын Түвдэндорж

/ “ЭЛЕКТРО ИНСТАЛЭЙШН” ХХК-ний захирал /

  1. Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын алдартан – Түдэвийн Пүрэвжав/ Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга/
  1. Соёл, урлагийн салбарын алдартан – Мөнхбаярын Баатар /Хөгжимт драмын театрын дарга /
  1. Спортын салбарын алдартан – Түвшинбаярын Ариунзаяа

/Таеквондогийн спортын улсын шигшээ багийн гишүүн, спортын дэд мастер/

  1. Хууль зүйн салбарын алдартан – Батбилэгийн Тамир

/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга /