m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.12 05:24
29
Дархан,Эрдэнэтийн замд цасан шуургатай байна

Шинийн нэгэн, хоёрны өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байсан. Харин өчигдрөөс зарим аймгуудад цасан шуурга шуурч хүйтэрч эхэллээ. Тодруулбал, Дархан, Сэлэнгэ,Орхон, Хөвсгөл аймгуудын чиглэлд цасан шуургатай байна хэмээн Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Тиймээс дээрх аймгууд руу зорчиж байгаа иргэд,жолооч нарыг замын нөхцлийг тооцож,хурдаа тохируулахыг анхааруулж байна.