m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.14 03:18
55
Баярын өдрүүдэд томоохон осол, гамшгийн дуудлагагүй байлаа

Сар шинийн баярын өдрүүдэд Онцгой байдлын алба албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллалаа. Улсын хэмжээнд уламжлалт баярын энэ өдрүүдэд томоохон гамшиг ослын дуудлагагүй тайван байлаа.

Дундговь аймгийн Сайнцагаан, Увс аймгийн Малчин суманд хоёр иргэн сураггүй алга болсон дуудлагын дагуу орон нутгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд олов.

Түүнчлэн иргэдээс цасанд автомашинтайгаа саатсан дуудлагууд зонхилон ирлээ. Онцгой байдлын албаны албан хаагчид хөдөө замд цасанд сууж саатсан 14 автомашиныг цаснаас татан гаргаж, 71 зорчигчийн аюулгүй байдлыг ханган ажиллав.