m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.14 03:49
60
Д.Алтансүх Австрийн татамигаас алтан медаль хүртлээ

Австрийн Обервартад болж буй Европын нээлттэй тэмцээний эхний өдөр 66 кг-ын жинд Увс аймгийн Малчин сумын харьяат, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хорооны тамирчин ОУХМ Довдонгийн Алтансүх алтан медаль хүртжээ.

Манай бөх тус тэмцээний 66 кг-ын жингийн бөхчүүдийг чансаагаараа тэргүүлэн барилдсан юм. Эхний тойрогт гоц мөргөж хоёрын даваандаа Их Британы бөхийг  цэвэр ялжээ. Гуравдугаар тойрогт Казахстаны Сергей Лимийг торгуулиар ялаад хэсгийн аваргын төлөө Сербийн Марко Вукичевичийг юүкогоор буулгаж авсан байна. Мөн хагас шигшээд Францын Давид Ларосег торгуулиар ялсан бөгөөд аваргын төлөө армийн анхдугаар наадмын аварга Египтийн Мохамед Абделмаугаудийг вазари үнэлгээгээр ялжээ.