m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.14 04:01
55
Ц.Цэрэннадмид Ром хотноо төрийн дууллаа эгшиглүүллээ

Италийн нийслэл Ром хотноо эмэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээний эхний өдөр 63 кг-ын жинд зодоглосон ОУХМ Ц.Цэрэннадмид алтан медаль хүртлээ.

Тэрээр Бразил, ОХУ, БНХАУ, Польшийн бөхчүүдийг дараалан ялж, алтан медаль хүртсэн байна. Ингэснээр манай эмэгтэй баг тамирчид эхний өдөр 100 хувийн амжилттай буюу татамид гарсан гурван бүсгүй гурвуулаа шагналын тавцанд гарч, 1 алт, 2 хүрэл медальтайгаар 29 орноос хоёрдугаарт бичигдэж байна.