m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.02.14 04:09
215
Гэгээн хайрын өдөрт зориулсан тоглолт болно

Монгол Улсын Филармони гэгээн хайрын баярын өдөрт зориулан жил бүр уламжлал болгон “Би чамд хайртай” тоглолтыг хосууддаа хүргэдэг билээ. Энэ жил ч мөн тус тоглолт 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа болох гэж байна.

Уламжлалт концертын агуулга, зорилго нэг боловч жил бүр тоглолтоо шинэ уран бүтээлээр байнга баяжуулж байдаг бөгөөд энэ жил классик, поп, жазз, баллад стилийн дуу хөгжмүүд эгшиглэнэ. Тоглолтонд улсын Филармонийн “БАЯНМОНГОЛ” симф-жазз найрал хөгжим, дуучид нэгэн сайхан хайрын үдшийг тантай хамт өнгөрүүлнэ. Дашрамд сонирхуулахад  та энэ өдөр хайртай хүндээ хайраа илчлэх гэж байгаа бол тоглолт зохион байгуулагчид тантай хамтран хайртай хүн тань гайхалтай сюрприз барихад бэлэн байна.