m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.21 05:10
28
52 байршилд газар өмчлөх журмыг баталснаар өргөдөл хүлээж авна

Нийслэлийн иргэдэд 52 байршилд газар өмчлүүлэхээр болсон билээ. Одоогийн байдлаар дээрх газруудын дахин төлөвлөлтийн зураг төслийн ажил дуусаж, цахим хэлбэрээр өргөдөл хүлээн авах бэлэн болоод байгаа юм. Харин хэзээнээс цахим өргөдөл хүлээж авах нь тодорхойгүй байгаа аж. Энэ сарын 29-нд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 52 байршилд шинээр газар өмчлүүлэх тухай журмыг баталснаар өргөдөл хүлээн авах хугацаа тодорхой болно.