m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.03.01 03:20
104
Mongolz багийн тэмцээн маргааш болно

IEM Taipei тэмцээнд аваргалж, цахим спорт сонирхогчдын анхаарлыг татсан Mongolz багийнхны Польшийн виз гарсан тухай баярт мэдээг тус баг фейсбүүк хуудсандаа бичжээ. 

Өмнө нь визний асуудлаас болоод MGL Columbus тэмцээнд оролцох боломжгүй болсон хэдий ч дахин нэг боломж байсан нь Польшийн Катовиц хотод маргааш эхлэх тэмцээн байв. Бээжин дэх Польшийн элчин сайдын яаманд очиж визний хүсэлт гаргасан Mongolz багийнханд гуравхан цагийн дотор визийг нь гаргаж өгсөн аж.

Энэ талаар Mongolz-ын Facebook хуудсанд “Консул хэлэхдээ: Танай багт гурван цагийн дотор Шенгений виз олгосон явдал нь Польшийн ЭСЯ-ны түүхэн дэх онцгой явдал байлаа. Тийм учраас та бүхэн ялах ёстой” гэж бичжээ.