m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.10 04:54
80
“Сувилагчийн нэг өдөр” нээлттэй хаалганы өдөр боллоо

Олон улсын сувилагчийн өдрийг тохиолдуулан сувилагч мэргэжлийг сурталчлах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Сувилагчийн нэг өдөр” нээлттэй хаалганы өдрийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн сувилахуйн албанаас зохион байгуулжээ. Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж СХЭМН-ийн дарга Ш. Хажидмаа, СХД-ийн Иргэдийн хурлын дарга Х.Нямбаатар, СХД-ийн Засаг дарга М. Чинболд нар оролцож үг хэллээ. Мөн СХЭМН-ийн поликлиник, стационар, салбар амбулатор, өрхийн эрүүл мэндийн төвийн 20 сувилагч, тусгай мэргэжилтэн оролцож, ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгон зөвөлгөө өгч сувилахуйн тусламж, үйлчилгээг үзүүлсэн байна.Энэ үеэр 313 хүнд артерийн даралт үзэх, цусан дахь сахарын хэмжээ тодорхойлох 150 хүнд, нүдний хараа шалгах 72 хүнд, биеийн жингийн индекс үзэх 64 хүнд, мөн 6 хүнд боолт хийх тусламж үйлчилгээг тус тус үзүүлж, 750 хүнд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, суталчилгааг зохион байгуулжээ.

Н.Байгаль