m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.03.17 06:19
217
“Монгол тэмээ-999” уралдааны комиссоос мэдээлж байна

 

Дэлхийн хоёр бөхт тэмээний цөм нутгийн хувьд Өмнөговьчууд Монгол тэмээ-999 арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Уралдааны бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангаж, оролцох аймаг сумдад  чиглэл өгч нээлттэй оролцуулсан байна. Монгол тэмээ-999 дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох 1000 тэмээний уралдаанд 6 аймгийн 34 сумын 1115 тэмээ гараанаас гарч уралдсанаас 1108 барианд орж ирсэн байна.

1000 тэмээний уралдаанд 6 аймгийн 34 сумын 1115 тэмээ гараанаас гарч уралдсанаас 1108 барианд орж ирсэн байна.

Тэмээг  уралдуулахтай холбоотой Санамж бичгийг оролцох аймаг сумдад хүргэж,  зөвхөн Монгол тэмээг уралдуулахыг  анхааруулсан.  Гэвч зарим нэг аймгийн тэмээчид бэсрэг буюу эрлийз тэмээтэй  уралдаанд оролцохоор ирсэнийг  уралдааны комисс болон тэмээ судлаачид буцаасан байна.

 Мөн мэдээллийн сайтуудаар тархсан Монгол тэмээ-999  хурдан тэмээний уралдаанд бусад аймгаас тэмээ уралдуулаагүй мэт бичиж байгаа нь ташаа мэдээлэл юм. Уг уралдаанд  Дундговь аймгаас 18 тэмээ, Дорноговь аймгаас 5, Өвөрхангай аймгаас 14 тэмээ, Говь-Алтай аймгаас 13 тэмээ, Баянхонгор аймгаас 22 тэмээ, Өмнөговь аймгийн 15 сумын нийт 1115 тэмээ уралдсан байна.