m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.03.28 01:37
84
ЭЕШ-ын хуваарь гарчээ

Боловсролын үнэлгээний төвөөс энэ оны элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг гаргажээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 15-наас орон даяар эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 25-ны оройн 18.00 цагт дуусна.

40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх юм

Харин шалгалтууд зургаадугаар сарын 15-наас эхлэн 19-нийг хүртэл доорх хуваарийн дагуу явагдах юм. Энэ жил ЕБС-ийг 36,207 сурагч төгсч буй. Мөн өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх юм.