m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.11 06:26
523
Т.Баттогтох: Уран бүтээлч хүн өөрийн өнгөөр ялгарах ёстой

“Масс зочин” ярилцлагын буландаа Ард түмний дунд "Сумын овгор", "Багын найз" хэмээх дуугаараа алдаршсан, мөн далны ясан сийлбэрчин гэдгээрээ хэн бүхний танил Дуучин, сийлбэрч СТА Т.Баттогтохыг урьж оролцууллаа.

“UNITED COLORS OF BENETTON” брэндээс зохион байгуулсан уралдаанд амжилт дүүрэн оролцсон баярт мэдээгээр уулзаж байгаадаа баяртай байна?

- “UNITED COLORS OF BENETTON” брэндээс ​2015 оны сүүлээр энэхүү уралдааныг зохион байгуулсан.  “Дэлхийн тухай төсөөлөл”-ийг  гэсэн сэдвийг сонгосон нь таалагдсан.  Далны сийлбэрч гэдэг утгаараа монгол ур ухаанаа оруулж дэлхийг төсөөлөх энэхүү бүтээлээ хийсэн. Ерөнхий гол санаа нь дэлхий бол амьд, төгс бүтээл гэдгийг харуулахыг хичээсэн.

Ерөнхий гол санаа нь дэлхий бол амьд, төгс бүтээл гэдгийг харуулахыг хичээсэн.

-Бүтээлийн хийц, зохиомж сонирхолтой санагдлаа. Ямар утга санааг харуулахыг хичээсэн бэ?

-Монгол гэрийн тооноор харж байгаа мэт дэлхийн таван тивийг багтаасан. Тухайлбал Африк тивийг тэмээний далны ясаар заан сийлсэн. Автстрали  тив гэхэд л имж, нугасан хошуут зэргийг сийлж бүтээлээ хийсэн. Мөн долоон унь зоосон. Долоогийн тоо ямар ч газарт төгс тоо хэлэгддэг. Мөн Олон овог, аймаг үндэсний тамгийг бүтээлдээ оруулсан.

-Энэ уралдаанд олон бүтээлчид оролцсон уу?

-Эхний ээлжинд 20 гаруй бүтээл шалгарсныг Итали руу явуулсан. Шигшээд гурван бүтээлийг шилдгээр шалгаруулсан. Энэ гурван бүтээлээс шалгарсныг нь 90 гаруй орон оролцож байгаа галлерейд байрлана.

Энэ гурван бүтээлээс шалгарсныг нь 90 гаруй орон оролцож байгаа галлерейд байрлана.

-Уран бүтээлийг үнэлэх үнэлэмж манай улсад төдийлөн сайн биш. Харин сүүлийн жилүүдэд үндэсний өв соёл, ур ухааныг шингээсэн сайн бүтээл үнэд хүрч байна. Хамгийн чухал нь монгол хүн бие биенээ дэмжиж байна шүү дээ?

-BENETTON-ны Н.Оюунбат захирал монголынхоо бүтээлийг сурталчлах, олон түмэнд хүргэх сэтгэлтэй. Дэлхийд өндөр түвшинд хөгжсөн урлагийн ертөнцөд монгол бүтээлийг оруулах үүд хаалгыг нээж яваа хүмүүсийн нэг юм. Сайн санааны үзүүрт тос гэдэг шүү дээ.

Сайн санааны үзүүрт тос гэдэг шүү дээ.

-Таныг дуучин гэдгээр олон хүн танина. Уран бүтээлийн сониноос хуучлахгүй юу?

-Зураг, сийлбэрээ  хэнээс хамаарахгүйгээр өөрөө хийчихнэ. Харин дуу бол тийм биш.  Шүлэг, ая гээд л хамтын бүтээл гэх үү дээ. Өнгөрөгч жил захиалгаар “Гүйх гайхамшиг” гэдэг дуу хийсэн. “Улаанбаатар марафон”-ны сүлд дуу болсон.

Гүйнэ гэдэг гайхамшиг

Гайхамшиг гэдэг эрүүл мэнд

Эрүүл явахын энгийн нууц

Эрүүл агаарт гүйх шүү  гээд хүмүүсийг хөдөлгөөнд уриалсан утга санааг агуулсан дуу болсон. Илүү нийгэм рүү хүмүүст хандсан бүтээл хийхийг хичээсэн. УГЗ Х.Энхбаяр ахаар аяыг нь зохиолгож, яруу найрагч Д.Ган-Очироор шүлгийг нь бичүүлсэн. Мөн “Аавын нэр” “Хүүхэд гэдэг дэлхийн хайр” гэсэн дууг хийсэн.

-Гадаад улсуудад болдог уран бүтээлийн үзэсгэлэнд оролцож байна уу?

-Үзэсгэлийн хувьд гэвэл Швед улсад “Шагайн тойром” гэж наадам болдог. Тэр наадмын шагналын бүтээлийг захиалгаар хийж явуулсан.  Туркместанд “Адууны соёл” үзэсгэлэн болно. Тэр наадамд адууны далны ясаар урласан “Сартай шөнө” бүтээлээр оролцоно. АСЕМ-д зориулсан 2-3 метр өндөр далны ясан бүтээлийг урлаж байна. Өнгөрөгч жил Орос, Монгол, Хятад зураачдын үзэсгэлэн болсон. Тэр үзэсгэлэн дээр Дэлхийн зураачдын холбооны ерөнхийлөгч миний бүтээлийг үзээд 2017 онд Бээжингийн үзэсгэлэнд урьсан. Далны ясан бүтээл олон танигдаж эхэлж байна.

АСЕМ-д зориулсан 2-3 метр өндөр далны ясан бүтээлийг урлаж байна. 

-Монголын өв соёлыг агуулсан таны бүтээл гадаад ертөнцөд өндөр үнэлгээг авч байгаа нь монголын урлагийн бүтээлийн үнэлгээнд нөлөөлөх байх?

-Уран бүтээлч хүн өөрийн өнгөөр ялгарах ёстой. Мод, чулуугаар сийлж болно шүү дээ. Гэхдээ өөр байх хэрэгтэй. Дал гэдэг бол монголын ёс заншилтай их холбоотой эд.  Хүндтэй хүндээ барьдаг, олуулаа хувааж иддэг, амьтны сүр хүч даландаа байдаг гээд маш том судар байдаг. Хамгийн сүүлд далан дээр бүх хөрөг хийж байна.

Дал гэдэг бол монголын ёс заншилтай их холбоотой эд.

-Малын далны хэлбэр бүр өөр байдаг байх. Бүтээл хийх далаа сонгож авдаг уу?

-Далны хэлбэр, өнгө гээд бүгд өөр өөр байдаг. Тухайн далны донжийг олж бүтээлээ туурвина. Нэг далан дээр хийсэн бүтээлийг өөр далан дээр хийхэд тэр загвар, донж байдаггүй.

Тухайн далны донжийг олж бүтээлээ туурвина.

-Далны ясан бүтээл гэхээр хэн бүхний толгойнд таны нэр буудаг байх. Гадна, дотны захиалга их ирдэг үү?

-Миний тухай онигоо хүртэл гарсан байсан. Сийлбэрч Баттогтох өргөн цээжтэй хүн харахаараа далаар нь сийлбэр хийх юмсан гэж ярьдаг гэсэн онигоо байсан. Гэрээгээр ан хийдэг хүмүүс Ховд, Баян-Өлгийгөөс аргал, янгирыг далыг явуулсан байдаг. Хустай нуруунаас тахины далны яс явуулсан. Цаа буганы далны яс ч өгч байсан. Энэ олон хүний сэтгэл байгаа учраас далны сийлбэрийг урлагийг дэлхийн тавцанд гаргахын төлөө хөдөлмөрлөж явна.

Цаа буганы далны яс ч өгч байсан.

-Далан дээр хөрөг буулгах санаа хэзээ төрсөн бэ?

-2006 онд Далай аварга А.Сүхбат, Б.Өсөхбаяр нарыг хөргийг буулгасан. Их адилхан бүтээл болсон. Түүнээс хойш хатдын хөрөг хийж эхэлсэн.

-Нэг бүтээл хийхэд ямар хугацааг зарцуулдаг вэ?

-Ямар ч бүтээл зохиомжоосоо их шалтгаалдаг. Зохиомж нь гарчихвал хурдан гардаг. Бүтээл амилна гэж байдаг. Амилсан тохиолдолд бүтээлдээ гарах хүрэх шаардлагагүй болдог. Хамгийн багадаа 10-аас доошгүй хоногийг нэг бүтээлд зарцуулдаг. Цаганд баригдахгүй бүтээл хийвэл илүү чанартай болдог.

Цаганд баригдахгүй бүтээл хийвэл илүү чанартай болдог.

-Далны сийлбэр сонирхдог бүтээл хийдэг хүний тоо өсөж байна уу?

-Ганц хүний оюун ухаанаар аливаа зүйлийг бүтээнэ гэдэг хэцүү. Олуулаа байвал илүү хүчтэй байна. Шавь орох гэсэн хүн их байдаг. Далны урлагаа олон урчуудтайгаа нийлж хөгжүүлбэл илүү олон сайхан бүтээлүүд гарна.

Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.