m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.15 00:46
215
Хира Дигпал: Хүмүүст эрүүл мэнд, гоо сайхныг бэлэглэдэг ажилдаа би дуртай

Дэлхий ертөнц  хөгжихийн хирээр хүн төрөлхтөний хэрэгцээг хангасан шинэ технологи, шинэ нээлтүүд хийгдсээр байна. Тэгвэл хөгшрөлтийг зогсоож, арьсны эсийг бүхэлд нь залуужуулах шидтэй Английн “Соник Медикал” компанийн бүтээсэн төхөөрөмж Монголд иржээ. Энэхүү төхөөрөмжийг бүтээхэд амьдралынхаа 13 жилийг зориулсан тус компанийн Япон дахь салбарын гүйцэтгэх захирал Хира Дигпалтай ярилцлаа.

-Сайн байна уу. Энэхүү шинэ технологийнхоо талаар танилцуулаач. Яагаад энэхүү төхөөрөмжийг бүтээх болсон бэ?

-Миний хувьд Англи улсад төрж өссөн. Биологийн чиглэлээр их сургууль төгссөн. Ингээд Инвестмент банкинд ажиллаж байгаад эрүүл мэндийн салбарт буюу өөрийн мэргэжлээр ажиллахаар шийдэж судалгаагаа эхлүүлсэн. Тухайн үед би Японд амьдардаг байсан л даа. Тэгээд япончууд яагаад ийм урт насалдагийг  мэдэхээр судлах явцдаа Европын технологийг Японы технологитой хослуулах хэрэгтэй юм байна гэдэг санаа төрсөн. Япончуудын урт насалдаг нууц нь ердөө л тэдний дотоод эрхтэнтэй холбоотой байсан. Дотоод эрхтэнүүд нь бүгд эрүүл. Яагаад эрүүл байсан гэхээр тэд ерөөсөө ч химийн бодистой зүйл хэрэглэдэггүйтэй холбоотой байсан.

Ингээд судлах явцад хүний тунгалагийн булчирхайг цэвэрлэснээр хүмүүс маш удаан, эрүүл амьдардаг юм байна гэдгийг Японы эрдэмтэн Хиракава тогтоож баталсан нь шинэ нээлт болсон юм. Тэдгээр булчирхайг цэвэрлэхийн тулд шинэ төхөөрөмж хэрэгтэй болсон. Ингээд л энэхүү нано технологийн дэвшилтэт төхөөрөмжийг бүтээж, нэвтрүүлсэн.

Тунгалагийн булчирхайг цэвэрлэснээр хүмүүс маш удаан, эрүүл амьдардаг юм байна гэдгийг Японы эрдэмтэн Хиракава тогтоож баталсан нь шинэ нээлт болсон

-Энэхүү технологийг хэрэглэж эхлээд хичнээн жил болж байгаа вэ. Дэлхийн хичнээн оронд байгаа вэ?

-Таван жилийн өмнө анх Англид хэрэглэж эхэлсэн. Одоогоор Европод 3000 гаруй, Азид 200 гаруй төхөөрөмж байгаа.

-Энэхүү төхөөрөмжийг бүтээхэд 13 жил зарцуулсан гэж байсан?

-Тийм ээ. Хүний DNA-г шинэчлэх төхөөрөмж бүтээнэ гэдэг бол тийм ч хурдан бүтчих зүйл биш.

-Азид олон орон байгаа шүү дээ. Яагаад заавал Монголыг, “Seaberry” компанийг сонгох болсон бэ?

-Яагаад гэхээр энэ компанийн зорилго миний зорилготой ижил байсан л даа. Мөнгөний төлөө биш харин хүмүүсийн эрүүл мэндийн төлөө, тэднийг урт удаан эрүүл амьдруулахын тулд бүтээгдэхүүн хийж байгаа нь надад таалагдсан. Тийм болохоор энэ компанийг сонгосон.

Энэ компанийн зорилго миний зорилготой ижил байсан

-Энэ төхөөрөмжинд зөвхөн эмэгтэй хүмүүс орох уу. Эсвэл эрэгтэй хүн бас орж болох уу. Хэдээс хэдэн насны хүн орох боломжтой вэ?

-Бүх төрлийн, бүх насны хүн орж болно. 6-120 настай бүх хүн хэрэглэж болно. Ямар ч сөрөг үр дүн байхгүй. Мөн арьсны ямар нэгэн өвчтэй хүмүүс орж болно. Энэ нэг жишээ байна л даа. Энэ залуу 23 настай арьсны экзимтэй байсан. Арьс нь хагарч онгойсон, цус шүүрч, хавдаж, загатнасан байсан. Бид тунгалагийн булчирхайг цэвэрлэснээр дархлаа сайжирч, эрүүл эд эсүүд нь сэргэж эхэлсэн. Түүний дараа арьсны гадаргууг цэвэрлэж, органик бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлсэн. Органик бүтээгдэхүүнүүд нь Seaberry-ийн чацарганатай төстэй үйлчилгээтэй байсан.

6-120 настай бүх хүн хэрэглэж болно. Ямар ч сөрөг үр дүн байхгүй

Шинэ технологи, органик бүтээгдэхүүнтэй хавсарсан таван өдрийн эмчилгээний дараа тухайн хүний гарны арьсанд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч эдгэрсэн.

-Тунгалагийн булчирхай яагаад бөглөрдөг вэ. Миний ойлгож байгаагаар бидний өдөр тутмын идэж, ууж байгаа хоол хүнстэй холбоотой гэж ойлголоо?

-Тунгалагийн булчирхай бөглөрөх шалтгаан нь бидний амьдралын хэв маягтай салшгүй холбоотой. Монголын нөхцлийг аваад үзэхэд агаарын бохирдол ихтэй, идэж байгаа хоол хүнс нь гэхэд химийн бодистой, стресстэй. Эдгээр хүчин зүйлс нь хүний биеийн дархлааг гэмтээдэг. Ингэж дархлаа буурсанаар эдгээр хорт бодис бидний  цусанд орж өвчин тусч эхэлдэг. Тэгэхээр эдгээр хорт бодисыг биеэсээ  гаргах хэрэгтэй.

Дархлаа буурсанаар эдгээр хорт бодис бидний  цусанд орж өвчин тусч эхэлдэг

-Энэхүү эмчилгээнд орсон хүмүүс сэтгэл зүйгээрээ ч хүртэл эмчлэгддэг гэж та хэлсэн?

-Тэгэлгүй яахав. Эдгээр хүмүүс эдгэрч байгаа нь тэдний сэтгэл зүйд маш эерэгээр нөлөөлдөг.Аз жаргалтай, өөртөө итгэлтэй болж байгаа нь тэдний сэтгэл зүй дагаад эмчлэгдэж байна гэсэн үг. Тиймдээ ч би энэ ажилдаа маш их дуртай.

-Та Монголд хэр удаан байх вэ?

-Магадгүй дараагийн 50 жил. \Инээв\

-Нууц биш бол та өөрөө хэдэн настай вэ. Мэдээж энэ төхөөрөмжөө хэрэглэдэг байх?

- Би байнга тунгалагийн булчирхайгаа цэвэрлэдэг. Учир нь олон газар очдог, олон цагаар онгоцоор нисдэг учраас сайн амрах шаардлагатай байдаг. Би Монголд ирээд долоо хонож байгаа, их ажилтай учраас хоногт хоёр цаг л унтаж байгаа. Гэхдээ би ядрахгүй байна. Би 45 настай, гэхдээ бие минь 21 настай юм шиг эрч хүчтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Нэмж дуулгахад энэхүү A-Lift гэдэг төхөөрөмж нь  байгалийн гаралтай гоо, сайхны хамгаалалт бөгөөд арьсанд чичирхийлж гурав дахь давхаргад нөлөөлдөг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бичил цахилгаан гүйдлээр арьсны гүн дэхь эд эсийг тогоор цочроож залуужуулдаг ба үр дүнгээ маш удаан хадгалдаг байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол “Seaberry” нэрийн дэлгүүр, гоо сайханд очиж болох юм байна.