m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.18 06:58
32
Нүүдэл суудал, хэрүүл тэмцэл хийхэд муу

Аргын тооллын 4 сарын 22, Сугар гараг. Билгийн тооллын 15, Салхины эх одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 55 минутад мандан, 19 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.