m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.18 07:01
47
Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой

Аргын тооллын 4 сарын 23, Санчир гараг. Билгийн тооллын 16, Хонгорцог одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.