m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.21 01:33
40
Харвони эмийг худалдаалж эхэллээ

Элэгний С вирусийн эмчилгээнд хэрэглэх Харвони эмийн 2000 тунг өнөөдрөөс худалдаалахаар болжээ.Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын “Gilead Sciences” компанитай байгуулсан гэрээний хүрээнд эм импортлогч “Омбал” компани олон улсын зах зээлд 94 мянган ам.долларын үнэтэй байгаа “Харвони” эмийг хөнгөлөлттэй үнээр импортолж байгаа. 

Энэхүү эмийн үнэ гурван тун буюу нэг курс нь 1200 ам.доллар

Энэхүү эмийн үнэ гурван тун буюу нэг курс нь 1200 ам.доллар байдаг аж. Одоогоор ЭМСЯ харвони эмийг зайлшгүй шаардлагатай, хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад багтааж бүртгүүлэх хүсэлтийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд гаргаад байна.