m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.21 01:37
262
Анагаахын оюутнууд ХӨСҮТ-д ажиллана

Улаан бурхан өвчний улмаас гурван сарын дотор 59 хүүхэд хорвоог орхисон талаар албаныхан өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Хэдийгээр эмнэлгийн эмч ажилтнууд бүхий л арга хэмжээгээ авч, уртасгасан цагаар ажиллаж байгаа ч энэ өвчнийг анагааж дийлэхгүй байгаа. Түүнчлэн Засгийн газар болон олон нийтийн дэмжлэгээр энэ өвчнийг анагаахад шаардлагатай аппарат, төхөөрөмжийг эмнэлгийн байгууллагуудад хүргүүлсээр байгаа юм.

Түр ажиллах хүсэлтэй АШУИС-ийн оюутнуудыг бүртгэж, ажилуулахаар болжээ
 

Тэгвэл улаанбурхан өвчний дэгдэлт ихтэй энэ өдрүүдэд эмч, эмнэлгийн ажилтнууд ачааллаа хөнгөвчлөхийн тулд тус төвд түр ажиллах хүсэлтэй АШУИС-ийн оюутнуудыг бүртгэж, ажилуулахаар болжээ. Оюутнуудыг ирэх сарын таван хүртэл ХӨСҮТ-д жижүүрт гаргах юм байна.