m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.21 02:48
71
АН-ын ҮЗХ хурал хойшиллоо

Энэ сарын 18-нд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж, УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталсан билээ. Тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “сонгууль дөхөж байгаа учраас ҮЗХ ойр, ойрхон хуралдах байх” гэдгийг хэлж байсан. Тэгвэл дараагийн хурлаа өнөөдөр хийхээр товлоод байсан ч хойшлууллаа.

Л.Эрхэмбаярыг жинхлэх эсэх асуудал хэлэлцэх байсан юм

Хуралдаанаар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг жинхлэх эсэх асуудал хэлэлцэгдэх байсан юм. Мөн Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг батламжлах юм байна. Жил гаруйн өмнө Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн нөхөн сонгууль болж орон гарсан гишүүдийн оронд шинэ хүмүүс гарч ирсэн ч одоо хэр нь батламжлаагүй байгаа аж.