m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.21 03:05
89
Б.Булганыг өчигдөр цагдан хорих 461-р анги руу шилжүүлжээ

С.Зориг агсаны эхнэр Б.Булганыг өнгөрсөн оны арванэгдүгээр сарын 14-ний өдөр саатуулан баривчилж, сэжигтнээр тооцон цагдан хорьсон билээ. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нар өнгөрсөн баасан гарагт түүний хоригдож буй нөхцөл байдалтай танилцаж, хурц гэрэлтэй өрөөнд, залхаан цээрлүүлж байна хэмээн мэдээллэсэн билээ.

Б.Булганыг өчигдөр цагдан хорих 461-р анги руу шилжүүлжээ

Түүнчлэн өмгөөлөгч нь Б.Булганы биеийн байдал маш хүнд байгаа тул гуравдахь шатлалын эмнэлэгт үзүүлж, оношлогоо хийлгэх шаардлагатай талаар прокурорт өргөдөл гаргасан байна. Улсын ерөнхий прокурорын газраас уг өргөдөлийг хүлээж авч, Б.Булганыг өчигдөр цагдан хорих 461-р анги руу шилжүүлжээ.