m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.21 03:14
212
"Алтан хайч"-ийн ззнээр О.Өнөржаргал тодорчээ

Монголын үсчин гоо сайханчдын холбооноос үсчин, гоо заслын мэргэжлээр суралцаж буй оюутан залуусын дунд зохион байгуулдаг “Алтан хайч” улсын уралдаан өчигдөр АСА циркийн тайзнаа болж өнгөрлөө. Хөдөлмөрийн Яам, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл-Урлалын политехник коллеж, Үсчин гоо засалчдын холбоо хамтран “Алтан хайч-2016” улсын уралдаанд үсчин гоо сайханч бэлтгэдэг нийслэлийн гурван сургуулиас гадна Архангай, Дархан-Уул, Говь-Алтай аймаг зэрэг хөдөө орон нутгийн оюутнууд энэхүү тэмцээнд өрсөлдсөн юм.

Хөвсгөл аймгийн суралцагч О.Өнөржаргал шилдгээр шалгарчээ

Оролцогчид эхний гараандаа эрэгтэй креатив засалт, эмэгтэй урт үсний самналт, химийн хагалгаа, дамар ороолт, хумсны урлал бүтээл гэсэн төрөлд өрсөлдөж, хоёрдугаар гараандаа эрэгтэй чөлөөт засалт, эмэгтэй креатив засалт, тайралт уран сэтгэмжийн нүүр будалт зэрэг төрлөөр ур чадвараа сорьсон. Улмаар Хөвсгөл аймгийн суралцагч О.Өнөржаргал шилдгээр шалгарч, Сайдын нэрэмжит “Болор цом”, “Алтан хайч” гардан авлаа. Харин шилдэг сургуулиар Үйлдвэрлэл-Урлалын политехник коллеж шалгарсан юм.