m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.21 03:25
264
Бөө мөргөлийн тухай өгүүлэх "Шаман" нэртэй бүтээл мэндэлжээ

Монголын урлагийн ертөнцөд хүч төрөн гарч ирж буй шинэ залуу уран бүтээлчид цөөнгүй бий. Тэгвэл тэдний нэгэн төлөөлөл аяъяаслаг хос дуучид Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар билээ. 

Бөө мөргөл, онгод сахиусын тухай өгүүлэх "Шаман" хэмээх цоо шинэхэн уран бүтээл хийжээ

Тэд бөө мөргөл, онгод сахиусын тухай өгүүлэх "Шаман" хэмээх цоо шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авчээ. Тус дууны үгийг яруу найрагч Х.Соёмбо бичиж, аялгууг .ББат-Эрдэнэ, Аранзан нар амьдруулсан бол клипийг  "Shine" продакшны хамт олон бүтээсэн байна.

Залуу уран бүтээлчид маань энэхүү бүтээлээ Монголынхоо бүх л удган, зайран, улаач нартаа болон тэнгэр үзэлт бүх хүнд зориулжээ.