m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.21 03:37
123
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексээр зургаан байр ухарчээ

Хил хязгааргүй сэтгүүлчид (Reporters Without Borders) байгууллагаас эрхлэн гаргадаг хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индекс World Press Freedom Index тайланд Монгол улс зургаан байр ухарч 60-р байранд оржээ.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексээр зургаан байр ухарчээ
 

Хойшоо ухраасан шалтгаанууд: 
-Хууль эрх зүйн орчин сул байгаагаас 
а. Гүтгэлэгт эрүүгийн маргаан үүсгэдэг 
б. Сэтгүүлч, хэвлэл өөрийгөө цензурдэх буюу амаа хамхих сонирхол нэмэгдэх
- Төрийн байгууллагууд ил тод биш
-Вэбсайтуудыг хаасан тохиолдол ихэссэн
-Сэтгүүлч болон хэвлэлийг шүүхэд өгсөн тохиолдол нэмэгдсэн 

Эерэг үзүүлэлтүүд: 
-Олон нийтийн телевизийн төлөвшил 
-Хэвлэлийн зөвлөл байгуулагдсан гэсэн байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор үзнэ үү. http://rsf.org/fr/mongolie?nl=ok